
ОНЬС ПЛАСЫН ТУХАЙ НИЙТЛЭГ АСУУЛТ,ХАРИУЛТУУД

ОНЬС ПЛАСЫН ТУХАЙ НИЙТЛЭГ АСУУЛТ,ХАРИУЛТУУД
НИЙТЭЛСЭН: dcadmin АНГИЛАЛ Ангилаагүй
НИЙТЛЭГ АСУУЛТ, ХАРИУЛТУУД
- ОНЬС ПЛАС
- ОНЬС ПЛАС ГЭЖ ЮУ ВЭ?
- Энэ нь Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ИБАРИМТ өгөх хялбар мобайл пос, гар утасны аппликейшн юм. Бараа бүтээгдэхүүнээ нэр төрлөөр нь бүртгэх боломжтой АПП.
3. ЭНЭХҮҮ АППЛИКЕЙШН-Г АШИГЛАСНААР НАДАД ҮҮСЭХ БОЛОМЖ ЮУ ВЭ?
- И-Баримтаа хялбар аргаар хэвлэх болон, хэрэглэгчийн и-мэйл хаяг утасны дугаар руу илгээх
- Бараагаа бүртгэх болон үнийн дүнгээр борлуулалт хийх
- НХАТ тооцох /Нийслэл хотын албан татвар бараа нэг бүрчлэн тооцох/
- Та НӨАТ-аас чөлөөлөгдөх бүтээгдэхүүн борлуулдаг бол чөлөөлөгдөх
- Нөөцөө бүртгэж, хянах
- Борлуулалтаа өдөр, сар, жилээр хянах
- Хар дэвтрээ цахим болгох
- Бизнесээ өргөжүүлэхэд нотлох баримт
- Зардлаа хэмнэх
гэх мэт боломжуудыг эдлэх болно.
4.ОНЬС ПЛАС АППЛИКЕЙШН-ИЙГ АШИГЛАХЫН ТУЛД ЯМАР ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?
- Та татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч байх
- Ухаалаг утас, таблеттай байх /Интернэттэй байх – Wifi эсвэл 3G, 4G/
- Bluetooth принтер буюу хэвлэгч төхөөрөмжтэй байх /зайлшгүй шаардлагатай биш/
5.ОНЬС ПЛАС ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН-ИЙГ ТАТАЖ АВАХЫН ТУЛД ЯМАР НЭРЭЭР ХАЙХ ВЭ?
- Та энэхүү аппликейшнийг Onis plus гэсэн нэрээр хайж олоорой. Зөвхөн ANDROID үйлдлийн систем дээр одоохондоо байгааа
- Android үйлдлийн системтэй гар утас https://goo.gl/OI3Yzt
6.ОНЬС ПЛАС АППЛИКЕЙШН ЗӨВХӨН ГАР УТСАН ДЭЭР АШИГЛАГДАХ УУ?
- Та энэхүү аппликейшнийг Android үйлдлийн системтэй Ухаалаг утас болон Таблет дээр татаж авч ашиглах боломжтой
7. САР БҮР ХЭДЭН ТӨГРӨГ ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ?
- 5000 төгрөг /Жилд 50,000 төгрөг/
8. ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖНИЙ ҮНЭ ХЭД ВЭ?
- 154’000 төгрөгний үнэтэй
9. ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖӨӨ ЯАЖ АЖИЛЛУУЛАХ ВЭ?
- Та хэвлэх төхөөрөмжөө гар утастайгаа Bluetooth-ээр холбож хэвлэх дохио өгөн шууд хэрэглэх боломжтой.
10. ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙНГА ТОГОНД ЗАЛГААТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
- Үгүй
11. АППЛИКЕЙШН АШИГЛАХАД ИНТЕРНЭТ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
- Тийм. Та интернэт, WiFi болон 3G, 4G дата ашиглах боломжтой
- БАРААГАА ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?
- 1-рт Ангилал үүсгэж болно.
- 2-рт Бараа цэс рүү орж нэмэх тэмдэг /+ / дарж бүртгэнэ. Барааны бар кодоор бүртгэлжүүлнэ.
- НХАТ-ТАЙ БАРААГ ЯАЖ СОНГОХ ВЭ?
- НХАТ тооцох бараа бол НХАТ тооцох хэсгийг идэвхтэй болгоно.
- ТАЙЛАНГАА ЯАЖ ХАРАХ ВЭ?
- Тайлан цэснээс та борлуулалт, нөөц, буцаалт тайлангуудуудыг он, сар, өдрөөр шүүж харна.
- БУЦААЛТ ЯАЖ ХИЙХ ВЭ?
- Гүйлгээний баримт руу орж буцаах баримтаа сонгоод л буцаалт хийгдэнэ. Гэхдээ тухайн баримт нь ИБАРИМТ-д бүртгэгдээгүй байх шаардлагатай
- ОЛОН УТСАН ДЭЭР АЖИЛЛУУЛЖ БОЛОХ УУ?
- Тийм, бүртгэлтэй эрхээрээ хэдэн ч утсанд орж болно. Ээлжилж ажиллаy
- НЭВТРЭХ НЭР НУУЦ ҮГЭЭ МАРТСАН БОЛ ЯАХ ВЭ?
- Нэвтрэх нэр, нууц үг мартсан гэсэн товчийг дараад, регистрийн дугаараа оруулахад, бүртгэлтэй утасны дугаарт мэссэж ирнэ.
18. БАРИМТЫГ ЗӨВХӨН ЦААСААР ХЭВЛЭХ ҮҮ?
- Баримтыг цаасаар хэвлэх болон, хэрэглэгчийн и-мэйл хаяг утасны дугаар руу илгээх боломжтой.
19. ХОЁРООС ДЭЭШ ДЭЛГҮҮРТ ЯАЖ АШИГЛАХ ВЭ?
- Та дахин бүртгэл хийгээд шинээр нэвтрэх нэр авч төлбөрөө төлснөөр ашиглах боломжтой.
20. ХААНА, ХЭН АШИГЛАХАД ТОХИРОМЖТОЙ ВЭ?
- Бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тохирно.
21. ЭНЭ ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН ХУУЛЬД НИЙЦСЭН ҮҮ?
- Тийм энэхүү аппликейшн нь МУ-ын НӨАТ-ын тухай хууль “НХАТ-ын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн НӨАТУС-ын /урамшууллын систем/ -тэй холбогдон ашиглагдана. ”
22. ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР?
- Та 9009 0889, 7606 0006 дугааруудаар холбогдох боломжтой
23. ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУДАЛДАЖ АВАХЫН ТУЛД ХААНААС АВАХ ВЭ?
- УБ хот, СБД, Орчлон сургуулийн урд GB плаза, 503 тоот. /Сансарын Имарт дэлгүүрийн баруун талд Сэлбэ голын гүүрний хажууд/