
ОНЬС аппликейшнтэй холбоотой Гар утас принтерээ BLUETOOTH-ээр хэрхэн холбох вэ?

ОНЬС аппликейшнтэй холбоотой Гар утас принтерээ BLUETOOTH-ээр хэрхэн холбох вэ?
НИЙТЭЛСЭН: dcadmin АНГИЛАЛ ЗӨВЛӨГӨӨ
Оньс гар утасны аппликейшнтэй холбоотой Гар утас принтерээ BLUETOOTH-ээр холбох зааварчилгаа
Оньс гар утасны аппликейшний хэрэглэгч нартаа зориулан гар утаснаас принтерээ хэрхэн холбох талаар IOS болон ANDROID үйлдлийн системтэй ухаалаг утаснуудад холбогдох зааварчилгааг хүргэж байна.
ANDROID үйлдлийн системтэй буюу LG, Samsung, Huawei, HTC, Sony гэм мэт ухаалаг утаснуудтай хэрэглэгчид Оньс аппликейшнд нэвтэрсний дараа :
- Bluetooth ee асаах хэрэгтэй. Эсвэл Settings гэж ороод Bluetooth on болгох шаардлагатай. Доорх зургаас хараарай.
2. Bluetooth-ээр холбогдох төхөөрөмжөө SCAN дарж хайж болно. Бидний холбогдох төхөөрөмж бол Onis_Printer_0224 гэсэн нэртэй орж ирж байна. Холбох буюу хослуулах төхөөрөмжний нэр дээр дарахад
3. Bluetooth Pairing Request буюу холбогдох төхөөрөмжийн нууц үг бүхий цонх гарч ирнэ. Доорх зургаас харна уу. Энэхүү нууц үг нь ихэнхдээ 0000 /4-н ширхэг тэг/ эсвэл 1234 гэсэн тооны цуглуулга байдаг.
Оньс хэвлэгч төхөөрөмжийг ашиглаж байгаа бол та 1234 гэсэн тооны цуглуулгыг нууц үг хэсэгт оруулан ОК дарна.
4. Төхөөрөмж PAIRED болсон буюу холбогдсон /хосолсон/ тохиолдолд доорх зураг бүхий болсон байна.
PAIRED болсон буюу холбогдсон олон төхөөрөмж байвал Та UNPAIR буюу үл хослуулах дарах хэрэгтэй. Доорх зургийг харна уу. UNPAIR дарахад л болно.
Зарим тохиолдолд Bluetooth асаалттай удахаар принтертэйгээ холбогдох боломжгүй гэсэн анхааруулга өгдөг. Энэ тохиолдолд UNPAIR хийгээд дахин PAIR хийгээрэй.
Та бүхэндээ IOS үйлдлийн системтэй ухаалаг гар утас буюу APPLE загварын утастай хэрэглэгч та бүхэндээ хэвлэгч төхөөрөмжтэй хэрхэн холбох талаарх мэдээлэл хүргэж байна.
2. IOS буюу APPLE загварын утастай хэрэглэгч та доорхи зургийн дагуу BLUETOOTH-ээ асаан төхөөрөмжтэй холбогдоорой. Энэ тохиолдолд Onis_Printer_0224 сонгоод дарахад хэвлэх болно
Хэрвээ Та борлуулалтаа илгээх программгүй бол #ОНЬС #И-БАРИМТ хэвлэх хялбар шийдэлтэй танилцаарай
Оньс гар утасны аппликейшнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.