
Оньс аппликейшнаар ИБАРИМТ өгөх 3-н хялбар боломж

Оньс аппликейшнаар ИБАРИМТ өгөх 3-н хялбар боломж
НИЙТЭЛСЭН: dcadmin АНГИЛАЛ Ангилаагүй
Бизнес эрхэлж орлого олж байгаа хувь хүн, байгууллага бүр ИБАРИМТ хэвлэж өгөх шаардлагатай талаар өмнөх нийтлэлдээ хүргэж байсан. ИБАРИМТ өгөх шаардлага нэгэнт тавигдаж байгаа учраас хамгийн хялбар, хямдыг сонгох нь таны бизнест хэрэгтэйн мэдээж. Тэгвэл та хялбар бөгөөд хямдыг хайж байгаа бол ОНЬС АПП-ыг сонгохыг зөвлөж байна. Хэрэглэхэд маш хялбар бараа нэг бүрчлэн бүртгэх шаардлагагүй, тайлангаа харах, буцаалт хийх зэрэг боломжуудтай. Танд ИБАРИМТ-аа цаасаар болон цахимаар илгээх 3-н боломжийг танилцуулж байна.
- Цаасаар хэвлэж өгөх Танд принтер /Bluetooth хэвлэгч төхөөрөмж/ хэрэгтэй.
- Утасны дугаарт мэссэжээр илгээх боломжтой. Таны нэгжнээс мөнгө унахгүй.
- Имэйлээр нь илгээх мөн боломжтой. Имэйл хаяг болон утасны дугаараар ИБАРИМТ олгож байгаа бол та ИЛГЭЭХ товчийг дараарай. Хэрвээ та хэвлэгч төхөөрөмжтэй бол ХЭВЛЭХ товчийг ашиглана.
Оньс аппликейшнийг ашигласнаар та ИБАРИМТ өгөхөөс гадна тайлан тооцоогоо хийхэд хялбар болно. Мөн буруу хийсэн гүйлгээгээ буцаалт хийх боломжтой. Хэрэглэгчдийн дунд зарим нэг буруу ойлголт байдаг нь:
1. ИБАРИМТ хэвлэж өгөхдөө НӨАТ 10% нэмнэ гэсэн яриа гараад байдаг. Энэ нь маш буруу ойлголт юм. Хэрвээ та татварын газраас НӨАТ суутган төлөгч гэсэн гэрчилгээ аваагүй бол үйл ажиллагаа эрхлэгч та НӨАТ суутган төлөгч биш юм эцсийн хэрэглэгч НӨАТ төлөгч гэдгийг ойлгох хэрэгтэй. Худалдан авагчинй худалдан авсан барааны үнийн дүнд ИБАРИМТ өгөх хэрэгтэй.
2. Хямдралтай бараанд ИБАРИМТ хэвлэж өгөхгүй гэдэг. Энэ нь мөн л буруу ойлголт юм. Худалдаа эрхлэгч та НӨАТ суутган төлөгч мөн бишээс үл хамааран зөвхөн худалдан авагчийн авсан барааны үнийн дүнд ИБАРИМТ өгөх зайлшгүй шаардлагатай.
ИБАРИМТ өгөх нь худалдан авагчийн худалдан авсан барааг баримтжуулж байгаа бөгөөд НӨАТУС-тэй холбоотойгоор сугалаанд оролцох болон 20 хүртэлх %-ийн буцаан авалт авах боломжоор хангаж байгаа юм. /20% хүртэлх хувь гэдэг нь НӨАТ суутган төлөгч хувь хүн , аж ахуйн нэгжид хамаарна/