
Кассын систем нь яагаад худалдаа эрхлэгч бидэнд хэрэгтэй вэ?

Кассын систем нь яагаад худалдаа эрхлэгч бидэнд хэрэгтэй вэ?
НИЙТЭЛСЭН: dcadmin АНГИЛАЛ ЗӨВЛӨГӨӨ
Худалдаа эрхэлж явуулна гэдэг бол хэн хүн нь хийдэг амар ажил мэдээж биш. Бараа материалыг тооцож, зөв үедээ урьдчилан захиалж, элэгдэл хорогдол зэрэг олон зүйлсийг зохицуулж удирдах хэрэгтэй байдаг. Өмч хувьчлалын үеэс хүмүүс худалдааны бизнес эрхлэх болсон. Тухайн үед тэд бүх барааг өөрсдөө нэг бүрчлэн өдөр болгон тоолон, журнал хөтлөлт, орлого зарлагын гараараа бичин тэмдэглэгээ хийдэг байв. Харин мэдээлэл технологи хөгжсөний үр дүнд бид одоо заавал гараар бичиж тэмдэглэх шаардлагагүйгээр ажлаа хөнгөвчилдөг болсон.
Хүмүүсийн дийлэнх нь хүнсний дэлгүүр эсвэл олноор нь зардаг барааны дэлгүүр биш л бол кассын систем байх шаардлагагүй гэж боддог. Энэ нь буруу ойлголт юм. Яагаад вэ ? сүртэй касс гэж заавал хийх хэрэггүй гэж та дотроо бодож байвал доорх шалтгаануудыг уншаарай.
1.Кассын бүртгэл нь эрсдэлийг бууруулдаг
Кассын систем нь худалдагчдыг давхар хянадаг, алдаа гаргахаас сэргийлдэг жижиг төхөөрөмж болж болох юм. Учир нь кассын төхөөрөмжтэй байхад наад зах нь нийт мөнгөн дүнг бодож, хариулт хэдэн төгрөг өгөхийг, өнөөдөр хэдэн бараа зарагдаж, өдрийн орлого хэд байсан зэрэг мэдээллүүд гарж ирдэг учир мөнгөний тооцооллын алдаа гарах эрсдэлийг бууруулдаг.
2. Хэрэглэгчдийн сонирхолд нийцдэг болсон
Кассын системгүй газраас худалдан авалт хийхдээ албан байгууллага, болон хувь хүн нь худалдаж авсан барааны тоо ширхэг, мөнгөн дүнгээ баталгаажуулах гэж зарлагын баримт бичүүлдэг. Та кассын системтэй болсноор тийм тохиолдолд байнга гараараа бичиж цаг алдахгүй байж болно. Мөн ойрын өдрүүдэд дэлгүүрээс бараа аваад НӨАТ- ын баримтаа авахыг хүмүүс илүүд үздэг болсон. Тиймээс дан хүнсний дэлгүүр биш барилгын материалын, машины сэлбэг хэрэгслийн дэлгүүр байсан ч гэсэн баримтаа хэвлэж, бараагаа бүртгэх боломжтой болно.
3. Давуу талууд
Хүнсний дэлгүүр биш байсан ч гэсэн кассын систем нэвтрүүлэх хэрэгтэй. Кассын систем нь уламжлалт аргаар үйл ажиллагаагаа эрхэлж явуулахаас хэд дахин цаг, хөдөлмөр, мөнгийг хэмнэж чаддаг. Бар код уншуулахад л автоматаар бодож гаргах эсвэл таблет дээр дархад л барааг худалдаж авах гэж байгаа жагсаалтруу оруулах нь хэрэглэгчдийг ч бас удаан хүлээлгэхгүй цаг хэмнэж байдаг.
Кассын систем нь гайхалтай сонсогдож байна уу? Тэгвэл орчин үед энэхүү кассын систем нь хөгжиж шинэчлэгдэн илүү ухаалаг кассын систем болон гарч ирж ихэнх бизнес эрхлэгчид үүнийг ашиглаж эхэлсэн. Ухаалаг кассын систем нь энгийн кассын системээс илүү нарийвчилсан тооцоот мэдээллийг гаргаж өгдгөөрөө давуу талтай байдаг.
Ийм төрлийн жижиг бизнесийг дэмжих зорилготойгоор бүх төрлийн жижиглэн худалдаа буюу бэлэн хувцас, гутал, цүнх, хүнс, барилгын материал, машины сэлбэг хэрэгсэл, ресторан баар, ном бичиг хэрэг, тоглоом, бэлэг дурсгал зэрэг бүхий л худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч нар ашиглах боломжтой “ДатаКейр” компаний гаргасан дэлгүүрийн кассын системийг та бүхэнд танилцуулж байна.