
#И-Баримт хэвлэх #Оньс плас апп-ийн хялбар 3-н хэрэглээ

#И-Баримт хэвлэх #Оньс плас апп-ийн хялбар 3-н хэрэглээ
НИЙТЭЛСЭН: dcadmin АНГИЛАЛ Ангилаагүй
Өмнөх нийтлэлээрээ та бүхэндээ Оньс плас /Onis Plus/ апп-ийн тухай товч хүргэсэн билээ. Энэ удаагийн мэдээллээрээ Оньс плас апп-ийн 3-н хялбар хэрэглээг танилцуулж байна.
Апп-ыг хэрхэн татах талаар дахин сануулахад Android утасны Play store -оос Onis Plus гэж хайгаад татаж суулгаарай. Шинээр бүртгүүлэх дарж бүртгүүлсэнээр танд нэвтрэх 6 оронтой та илгээгдэнэ. Тэрхүү 6-н оронтой тоогоо гүйлгээний утга дээр бичиж 5038060153 Хаан банкны дансанд шилжүүлснээр таны хүсэлтийг бид татварт бүртгүүлэхээр илгээнэ. Татварын хариу 4-5 цаг орчмын дараа ирдэг болно. Доорх зургаас илүү тодорхой ойлголт аваарай.
Оньс плас апп-ын хялбар хэрэглээ:
1-рт: Бараа бүртгэл
Бараагаа бүртгэхдээ эхлээд ангилалаа бүртгэх шаардлагатай дараа нь бараа бүртгэнэ.
а. Бар код уншуулна
б. Барааны нэрээ бичнэ
в. Худалдах үнээ оруулна
г. Шаардлагатай бол өртөг нөөцөө оруулах боломжтой.
Зураг 1 дээр бараа бүртгэлээ сонгоод орно. Зураг 2 Ангилалаа үүсгэнэ + /нэмэх тэмдэг /дараад ангилалын нэрээ бичээд хадгална. Зураг 3 Бараа бүртгэл +/нэмэх тэмдэг/ дарж бараа бүртгэлийн цонхыг дуудна. Зураг 4 Бараа бүртгэлийн хэсэг бар кодыг гараас бичиж болно мөн бар кодны зурган дээр дараад утасны камераар уншуулж болно. Барааны нэр хэсэгт тухайн барааныхаа нэрийг мл, граммын хамт бичих боломжтой. Барааны ангилал хэсэгт өмнө бүртгэсэн англалаасаа сонгоод явна. Барааны үнэ хэсэгт борлуулах үнийн дүнгээ оруулна. НӨАТ-с чөлөөлөгдөх бараа эсэх хэсгийг зөвхөн програмын компанид хандаж чөлөөлүүлэх хүсэлтээ илгээнэ. Үүнд: мах , гурил, ногоо үйлдвэрлэн борлуулдаг аж ахуйн нэгж хувь хүн хамрагдана. НХАТ /Нийслэл хотын албан татвар/ тооцох эсэх энэ хэсгийг хэрэглэгч та өөрөө сонгох бөгөөд Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг архи, тамхи, согтууруулах төрлийн ундаа борлуулагч буюу 8-н нэрийн дэлгүүр, бар, караоке, ресторанд хамаарна. Зөвхөн НХАТ тооцох барааг идэвхтэй болгосноор НХАТ 1% хувийг тооцно. Нөөцийн тоо хэсэгт тухайн барааны үлдэгдлийг бичиж өгнө. Өртөг – барааны өртөг үнийг оруулж болно.
2-рт : Борлуулалт
Үнийн дүнгээр болон бараагаар борлуулалт хийх боломжтой.
Зураг 1 Дүнгээр болон бараагаар борлуулалт хийх сонголтоо хийнэ. Хэрвээ та борлуулалтаа үнийн дүнгээр хийх гэж байгаа бол дүнгээр гэж дараад үнийн дүнгээ бичин ТӨЛБӨР товчийг дарснаар Та = /тэнцүү/товч дарж борлуулалтаа үргэлжлүүлнэ. Төлбөр дуусгах гэсэн Зураг 3 дээрх хэсэг гарч ирнэ. Төлбөр дуусгах довчийг дарж Зураг 4 дээрх Хувь хүн эсвэл Байгууллагаар баримтаа авахаас хамаарч сонгож өгснөөр ХЭВЛЭХ/хэвлэх төхөөрөмжтэй бол/, ИЛГЭЭХ Утасны дугаар эсвэл Имэйл хаяг руу илгээх тус тус боломжтой.
Зураг 2 Бараагаар борлуулалтаа хийх тохиолдолд таны бүртгэсэн бараануудаас сонгоод ТӨЛБӨР товчийг дарж Зураг 3 дээрх Төлбөр дуусгах товчийг дарна. Зураг 4 дээрх Хувь хүн эсвэл Байгууллагаар баримтаа авахаас хамаарч сонгож өгснөөр ХЭВЛЭХ/хэвлэх төхөөрөмжтэй бол цаасан баримт хэвлэж өгнө/, ИЛГЭЭХ Утасны дугаар эсвэл Имэйл хаяг руу илгээх боломжтой.
3-рт: Гүйлгээний баримтууд болон Тайлан
Үнийн дүнгээр болон бараагаар гүйлгээ хийсэн тайлангууд Гүйлгээний баримтууд хэсэгт он сар өдрөөр шүүж харах боломжтойгоор харагдана. Тайлан хэсэгт Хянах самбар /нийт борлуулалт диаграмаар харагдана, төлбөр төлөлтийн хэлбэрээр диаграмаар харагдана, Хамгийн их борлуулаттай бараанууд жагсаалтаар харагдана. Борлуулалтын тайлангийн эмхэтгэл буюу Нийт борлуулалт /өдрөөр, бараагаар/ огнооны шүүлттэй Хямдрал, НӨАТ, Буцаалт гэсэн хэсгүүдэд салж харагдана. Мөн та барааны нөөцөө бүртгэж байсан бол нөөцийн тайлан харагдана.