Хамгийн сайнаараа хийцгээе

Бидний эрхэм зорилго

Инновацлаг бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээний салбарт үнэ цэнэ нэмнэ.

Бидний алсын хараа

Харилцан уялдаатай цогц шийдлээрээ худалдааг хялбаршуулж хэрэглэгч төвтэй үйлчилгээг тасралтгүй хүргэнэ.

Бидний үнэт зүйлс

Инновацийг хэрэгжүүлэгч, Хариуцлагыг ухамсарлагч, Ёс зүйг баримтлагч, Эв нэгдлийг эрхэмлэгч.

Бидний тухай

Програм хангамж

Хүний нөөц, санхүү нягтлан бодох бүртгэл, Худалдаа борлуулалт, гишүүний бүртгэл, урамшуулал болон төслийн систем.

Зөвлөх үйлчилгээ

Компьютер, системийн суурилуулалт, тохиргоо болон мэдээлэл технологи, сүлжээний холболтын зөвлөх үйлчилгээ.

Сургалтын үйлчилгээ

Компьютер, програм хангамжийн суурилуулалт, холболт, ашиглалт, хөгжүүлэлтийн сургалтын үйлчилгээ.

Тоног төхөөрөмж

Царай танигч төхөөрөмж, хяналтын камер, гар утасны мобайл принтер, хүнсний дэлгүүр, зоогийн газар, кофе шопд зориулсан кассын төхөөрөмж, принтер, скайнер, мөнгөний хайрцаг,бүх төрлийн киоск гэх мэт дагалдах хэрэгслүүдийн худалдаа.

Датакейр ХХК нь 2011 онд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан. Бид байгуулагдсан цагаасаа хойш худалдаа үйлчилгээний салбарын програм хангамжийг хөгжүүлэхээр зорин ажилласаар ирсэн. Энэ ч утгаараа бидний эрхэм зорилго бол “Инновацлаг бүтээгдэхүүнээр худалдаа үйлчилгээний салбарт үнэ цэнэ нэмэх” юм.

Өнгөрсөн хугацаанд бид худалдаа, үйлчилгээний салбарт олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийт хэрэгжүүлсэн төслийн тоо 100 орчимд болоод байна. Бидний амжилтын үндэс болон манай чадварлаг баг хамт олон юм. Манай хамт олон 80 орчим хувь нь оюутны ширээнээс эхлүүлэн бидэнтэй хамтдаа хөгжсөөр өнөөдрийн байдлаар 50 хүний бүрэлдэхүүнтэй, чадварлаг залуу хамт олон болсон байна.

Бид 2021 оноос компанийн үйл ажиллагаа өргөжүүлэн тоног төхөөрөмжийн худалдааны салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд 2022 оны 8 сараас эхлэн өөрсдийн брэндийн үзэсгэлэнг Имарт их дэлгүүрийн 3 давхарт нээсэн. Бид өнөөдрийн байдлаар дэлхийн 6 орноос 30 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлж байна.

Бидний амжилтууд

2+

Ажлын туршлага

19+

Бүрэн дуусгасан төслүүд

10+

Мэргэшсэн програмист

11+

Сертификат

Бүтээгдэхүүн

Өөрийн бренд бүтээгдэхүүнүүд болон бусад захиалгат бүтээгдэхүүн нийт +90 гаруй систем амжилттай хийж дуусгасан байна.

  • Дэлгэрэнгүй
  • Зочлох
Оньс Системүүд

Бренд бүтээгдэхүүн

  • Дэлгэрэнгүй
  • Зочлох
  • Дэлгэрэнгүй
  • Зочлох
И-март молл

Захиалгат

  • Дэлгэрэнгүй
  • Зочлох

Холбоо барих

Та Датакейр ХХК-ийн гэр бүлд нэгдэхийг хүсвэл доорхи мэдээллээр холбоо барина уу.

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, “Сан бизнес центр” оффис барилгын 8 давхарт

Утас

+976 7606-0006

+976 9009-0889

Холбоо барих

www.datacare.mn

info@datacare.mn

Ажлын цаг

Да-Ба: 10:00-19:00

Бя-Ня: Амарна